6 үндсэн чиглэл

Хотын орчны үйлчилгээний цогц шийдэл.

Байгууллага, хотхон, нийтийн эзэмшлийн талбай болон төслийн хэрэгцээнд тохируулан ажлын цар хүрээ, улирал, давтамжийг тодорхойлж гүйцэтгэнэ.

01
Үйлчилгээний чиглэл

Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ

Үйлчилгээний тухай

“Охь Мандал” ХХК нь 2015 оноос олон нийтийн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулахад чиглэн нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг стандартад нийцүүлэн үзүүлсээр ирлээ.

Цэвэр, тав тухтай орчин нь хүний эрүүл мэнд, нийгмийн сайн сайхан байдал болон байгаль орчинд үзүүлэх нөлөөллөөрөө нэн тэргүүнд тавигдах чухал ач холбогдолтой. Хүний бие физиологид эерэгээр нөлөөлөхөөс гадна сэтгэл зүй, нийгмийн харилцаа, эдийн засгийн өсөлтөд ч нөлөөлдөг.

Орчин үеийн тоног төхөөрөмж

Цэвэрлэгээ, үйлчилгээний чанар, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор орчин үеийн машин техник, багаж хэрэгслийг ашиглаж байна.

Мэргэшсэн баг

Чадварлаг баг, хамт олон аюулгүй ажиллагаа, үр дүнтэй цэвэрлэгээ, үйлчилгээний аргачлалын сургалтад тогтмол хамрагдаж мэдлэг туршлагаа нэмэгдүүлдэг.

Эко-нийгмийн хариуцлага

Тогтвортой хөгжил, байгаль орчинд ээлтэй аргачлалыг байнга мөрдөж ажилладаг.

Тав тухтай, цэвэр нийтийн орчин

Цэвэр, тав тухтай нийтийн талбай нь иргэдийн амьдрах орчны чанар, аюулгүй байдал, сэтгэл ханамжийг сайжруулдаг.

Зардлын үр ашигтай шийдэл

Уян хатан цэвэрлэгээний хуваарь, оновчтой ажиллагаа нь зардлыг бууруулж үр ашгийг нэмэгдүүлнэ.

Чанарын баталгаа

ISO стандартад нийцсэн ажлын арга хандлага нь тогтвортой, өндөр чанартай үр дүнг бий болгоно.

02
Үйлчилгээний чиглэл

Ногоон байгууламжийн арчлалт, цэцэрлэгжүүлэлт

Үйлчилгээний тухай

Орчин үеийн хот суурин газрын ая тухтай, эко орчны үндсэн хэсэг болсон ногоон байгууламжит гудамж, цэцэрлэгүүдийн арчлалт, нөхөн сэргээлт, цэцэрлэгжүүлэлтийн ажлыг дэвшилтэт технологи, стандартуудыг баримтлан мэргэжлийн баг хамт олон гүйцэтгэн ажиллаж байна.

Орчин үеийн тоног төхөөрөмж

Үйлчилгээний чанар, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд орчин үеийн цэцэрлэгжүүлэлтийн тусгай зориулалтын 20 гаруй багаж хэрэгсэл, техникийг ашиглаж байна.

Мэргэшсэн баг

Цэцэрлэгчин ажилтнуудын баг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, мэргэжлийн сургалтад тогтмол хамрагдаж, мэдлэг туршлагаа нэмэгдүүлэхэд онцгой анхаардаг.

Эко-нийгмийн хариуцлага

Тогтвортой хөгжил, байгаль орчинд ээлтэй аргачлалыг байнга мөрдлөг болгодог.

Иргэнд ээлтэй ногоон орчин

Жилийн тогтмол арчлалтыг технологийн дагуу хийснээр эрүүл, аюулгүй, өнгө үзэмжтэй, өөдрөг орчныг бүрдүүлнэ.

Зардлын үр ашигтай шийдэл

Тогтмол хуваарь, мэргэшсэн цэцэрлэгжүүлэлтийн үйл ажиллагаа нь зардлыг тогтворжуулж, нийгэм, хүний сэтгэл зүйд эерэг үр нөлөө үзүүлдэг.

Чанарын баталгаа

ISO стандартад нийцсэн ажлын арга хандлага нь тогтвортой, өндөр чанартай үр дүнг өгч байна.

Хамрах хүрээ

Манай цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн инженер, цэцэрлэгчин ажилтнуудын баг орчин үеийн тусгай зориулалтын багаж хэрэгсэл, техниктэйгээр нийслэл Улаанбаатар хотын Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, цэцэрлэгийн 50–60 мянган м² хүртэл талбайг хариуцаж, арчилгааны ажилбарыг гүйцэтгэж ирсэн бөгөөд иргэд, хувийн хэвшлийн байгууллагуудтай мөн хамтран ажилладаг.

03
Үйлчилгээний чиглэл

Гадна орчны тохижилт

Үйлчилгээний тухай

Иргэдийн амьдрах орчныг сайжруулан хөгжүүлэх үйлст хувь нэмэр оруулж, төр болон хувийн хэвшлийн байгууллага, иргэнтэй хамтын ажиллагааны хүрээнд хатуу, зөөлөн ландшафтын цогц шийдэл бүхий бичил цэцэрлэгүүдийг барьж байгуулах үйлчилгээг үзүүлэн ажиллахын зэрэгцээ явган зам талбай, асфальт болон бетонон зам талбай, зогсоол байгуулах ажлыг хийж гүйцэтгэж байна.

Орчин үеийн тоног төхөөрөмж

Үйлчилгээний чанар, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд тусгай зориулалтын багаж, техник хэрэгслийг ашигладаг.

Мэргэшсэн баг

Тохижилтын багийн ажилтнууд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, мэргэжлийн сургалтад тогтмол хамрагддаг.

Эко-нийгмийн хариуцлага

Тогтвортой хөгжил, байгаль орчинд ээлтэй аргачлалыг үйл ажиллагаандаа байнга мөрдлөг болгодог.

Ая тухтай, шинэлэг орчин

Иргэдийн амьдралын ая тухтай, эрүүл аюулгүй орчныг шинэ, тааламжтай дүр төрхөөр бүтээнэ.

Чанарын баталгаа

ISO стандартад нийцсэн ажлын арга хандлага нь тогтвортой, өндөр чанартай үр дүнг өгнө.

Хамрах хүрээ

Бид нийслэл Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт гадна орчны тохижилтын иж бүрэн цогц ажлуудыг технологийн дагуу хийж гүйцэтгэдэг.

04
Үйлчилгээний чиглэл

Мод үржүүлэг

Үйлчилгээний тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, нийслэл хотын нийтийн эзэмшлийн гудамж, цэцэрлэгт стандартын суулгац бэлтгэх гол зорилтын хүрээнд мод үржүүлгийн үйл ажиллагааг эхлүүлж, хөгжүүлэн ажиллаж байна.

Орчин үеийн тоног төхөөрөмж

Мод үржүүлгийн газрын чанар, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд хамгийн сүүлийн үеийн багаж хэрэгсэл, технологийг нэвтрүүлэхийг эн тэргүүний зорилт болгон ажиллаж байна.

Мэргэшсэн баг

Мод үржүүлгийн ажилтнуудыг мэргэжлийн сургалтад тогтмол хамруулж, мэдлэг туршлагаа нэмэгдүүлэхэд онцгой анхаардаг.

Эко-нийгмийн хариуцлага

Тогтвортой хөгжил, байгаль орчинд ээлтэй аргачлалыг байнга мөрдлөг болгодог.

Чанарын баталгаа

ISO стандартад нийцсэн ажлын арга хандлага нь тогтвортой, өндөр чанартай үр дүнг өгч байна.

Хамрах хүрээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж өрнүүлсэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харьяа Гачууртын мод үржүүлгийн газарт нийт 5 га талбайд мод үржүүлгийн ажлыг 2022 оноос эхлүүлэн хийж гүйцэтгэж байна. Тус компани ХУД-ийн 14-р хороонд өөрийн эзэмшлийн 0.5 га газарт мөн мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

05
Үйлчилгээний чиглэл

Хог хаягдлын цуглуулалт, ачилт, тээвэрлэлт

Үйлчилгээний тухай

Хог хаягдлыг эх үүсвэр дээрээс нь тодорхой хуваарь, дуудлагын дагуу цуглуулж, ачиж, тээвэрлэн хог хаягдлын төвлөрсөн цэгт буулгах үйл ажиллагааг чанартай, хугацаанд нь хийж гүйцэтгэснээр хүний амьдралын орчныг тогтмол цэвэр, цэмцгэр байлгах суурь нөхцөлийг бүрдүүлдэг.

Орчин үеийн тоног төхөөрөмж

Тусгай зориулалтын компакт буюу өөрөө шахаж нягтаршуулдаг болон тэвшээ буулгаж, үүрдэг авто машин техник, авто ачигчийг үйл ажиллагаандаа ашигладаг.

Мэргэшсэн баг

Мэргэшсэн жолооч, оператор, ачигч ажилтнуудыг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, замын хөдөлгөөний мэргэжлийн сургалтад тогтмол хамруулдаг.

Эко-нийгмийн хариуцлага

Тогтвортой хөгжил, байгаль орчинд ээлтэй аргачлалыг байнга мөрдлөг болгодог.

Хоггүй, цэвэр орчин

Орон сууц, гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгжийн хог хаягдлыг тогтмол ачиж тээвэрлэснээр өдөр тутмын эрүүл, аюулгүй, эерэг орчныг бүрдүүлнэ.

Зардлын үр ашигтай шийдэл

Тогтмол хуваарь, мэргэшсэн хог тээврийн үйл ажиллагаа нь зардлыг тогтворжуулж, үйлчилгээний үр ашгийг нэмэгдүүлнэ.

Чанарын баталгаа

ISO стандартад нийцсэн ажлын арга хандлага нь тогтвортой, өндөр чанартай үр дүнг өгч байна.

Хамрах хүрээ

Тус компани нь СХД-ийн 25, 38, 42-р хорооны айл өрхийн хог хаягдлыг сард 2 удаа, аж ахуйн нэгжийн хог хаягдлыг дуудлага, хуваарийн дагуу бүрэн ачиж тээвэрлэж хэвшсэн.

06
Үйлчилгээний чиглэл

Авто зам, замын байгууламж барих, засварлах үйлчилгээ

Үйлчилгээний тухай

Охь Мандал ХХК нь хатуу хучилттай авто зам барих, авто машины зогсоол, талбайн тохижилт, засварын ажлыг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэж байна. Энэ хүрээнд дараах хоёр чиглэлээр ажил үйлчилгээ үзүүлж байна.

2.8.2.1.1

5 км хүртэлх хатуу хучилттай авто зам барих

Хот, хөдөө орон нутгийн хэрэгцээ, онцлогт нийцүүлэн стандартын шаардлага хангасан хатуу хучилттай зам барьж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний нөхцөлийг сайжруулахад чиглэнэ.

2.8.2.6

Авто зогсоол, талбайн тохижилт ба засвар

Олон нийтийн зориулалттай авто зогсоол, байгууллагын зогсоолын шинэчлэл, засвар, тохижилтыг хийж гүйцэтгэнэ. Үүнд замын тэмдэглэгээ, хашлага, гэрэлтүүлэг, ус зайлуулах шугам, гадна тохижилт багтана.

Чанар ба тогтвортой шийдэл

Энэхүү үйлчилгээний хүрээнд бид чанар, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг нэн тэргүүнд тавин ажиллаж, хэрэглэгчдэд чанартай, удаан хугацааны ашиглалттай дэд бүтцийн шийдлүүдийг санал болгож байна.

Зам талбайн тусгай зориулалтын тоног төхөөрөмж
Ажлын процесс

Хүсэлтээс гүйцэтгэл хүртэл.

Хүсэлт хүлээн авах
Үйлчилгээний төрөл, байршил, хугацаа, цар хүрээг тодруулна.
Үзлэг / уулзалт
Шаардлагатай тохиолдолд талбай дээр очиж нөхцөлтэй танилцана.
Санал, төлөвлөгөө
Ажлын аргачлал, шаардлагатай техник, хүний нөөц, хугацааг төлөвлөнө.
Гүйцэтгэл ба хяналт
Төлөвлөгөөний дагуу ажлыг гүйцэтгэж, чанар ба аюулгүй ажиллагааг хянана.

Захиалгын хүсэлт илгээх